Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын дэргэд "Мини парламент"-ыг байгуулж даргыг сонголоо.

2019-04-25

"Хүүхэд хамгаалал-өв тэгш хүмүүжлийн жил"-ийн хүрээнд хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшлийг бий болгох, соёлтой харилцаанд сургах, илтгэх чадварыг хөгжүүлэх, мэдлэг туршлага, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бие даасан бүтээлч сэтгэлгээ, чадавхийг хөгжүүлэх, хүүхдүүдийн дунд тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх зорилгоор сумын ИТХ-ын дэргэд хүүхдийн өөрөө удирдах байгууллага болох "Миний парламент"-ийг байгуулж ИТХ-ын ажлын албанаас арга зүйн зөвлөгөө өглөө. Энэхүү арга хэмжээнд Сайн-Оюут ахлах сургуулийн 520 хүүхдийг төлөөлж 6-8 дугаар ангийн төлөөлөл 21 хүүхэд хамрагдлаа. Миний парламентын даргыг сонгох ажлыг зохион байгуулж нийт 8 хүүхэд нэр дэвшиж олонхийн саналаар 8а ангийн сурагч Т.Бадамдолгор сонгогдлоо. Миний парламентын хүүхдүүдийг чадавхжуулан хариуцах багшаар М.Эрдэнэхорол ажиллаж байна. Хүүхдүүдэд сумын ИТХ-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх ойлголт, мөн орон нутгийн төсөв санхүү, статистик тоон үзүүлэлтийн мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, санхүү албаны дарга С.Хонгорзул нар өгч харилцан ярилцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%