Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4 дүгээр сарыг Эрүүл мэндийн сар болгосонтой холбогдуулан “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдэвт сургалт үйл ажиллагааг дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан, Ундрах-Ирээдүй” ӨЭМТөвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтыг ИТХ-ын Төлөөлөгч “Ундрах-Ирээдүй” ӨЭМТөвийн дарга Ж.Алтантуул удирдан явуулж, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчид хамрагдав.
Сургалтаар Өсвөр насны охидод бие физиологийн маш олон өөрчлөлтүүд, бодисын солилцооны талаар, нөхөн үржихүйн эрхтнээ хэрхэн эрүүл байлгах, дотуур хувцсаа зөв тохируулж өмсөх, цаашлаад хэдэн насанд бэлгийн харьцаанд орвол зохистой эсэх, халдварт өвчин, хүсээгүй жирэмслэх, үр хөндүүлэх зэрэг нь ямар хор хөнөөлтэйг давхар анхааруулан эрт бэлгийн харьцаанд орох нь охидын сарын тэмдэг алдагдах, өндгөвчний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үргүйдэх эрсдэлтэйн талаар мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг өгөв.
Мөн охидын жирэмслэлтийн шалтгаан, үр дагаварын талаар бүлгийн ярилцлага хийн зурагт хуудасаар санал хүсэлтээ солилцов.