Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОНГОЦТОЙН АМНЫ ГҮҮРИЙГ БАРИХ АЖИЛ ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

2019-04-29

Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн амны гүүрийг барих ажил ирэх сард эхэлнэ. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт өнөөдөр болох юм. 240 метр урттай төмөр бетонон гүүрийг сумын төв хүртэлх хайрган хучилттай сайжруулсан замын хамтаар гүйцэтгэх бөгөөд үүний зардалд УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хөөцөлдлөгөөгөөр улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийг суулгасан. Гүүрийг ашиглалтад орох хүртэл түр гүүр барихаар төлөвлөөд байна. 
Онгоцтойн амны 105 метр урттай хуучин модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009, 2014 онуудад засвар хийжээ. Тус гүүрээр жилд 35-50 мянган гадаад, дотоодын жуулчин, Бат-Өлзий сумын гурван багийн 600 өрхийн 3000 гаруй иргэд дамжин өнгөрдөг байна.
Б.Чимэг