Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

1828 ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ЭЭЛЖИТ БОЛОН АНХАН ШАТНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХИЙЖЭЭ

2019-04-30

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цахилгаан хэмжлийн лаборатори нь 2019 оны 01 дүгээр улиралд Монгол Улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтуудыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтэстэй хэмжих хэрэгсэл баталгаажуулахаар хийсэн гэрээний журмыг үндэслэж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэмжих хэрэгслүүдийг  “УБЦТСүлжээ тоолуур лаборатори,  БЗӨБЦТСүлжээ тоолуур лаборатори,  УБЦТСүлжээ Зуунмод салбар,  ОУ-н нисэх буудал,  “Динлаоу” ХХК”–нуудад  нийт 1828 хэмжих хэрэгсэлд ээлжит болон анхан шатны баталгаажуулалтыг хийж  баталгааны хугацааг 3-8 жилийн хугацаагаар олгожээ. Үүнд: цахилгаан тоолуур 1277, гүйдлийн трансформатор- 150, усны тоолуур – 401.

Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын төлбөрийг Төрийн сангийн 100140009001 тоот дансанд нэхэмжлэн баримтаар нь нягтлантай тооцоо нийлсэн. Эхний улиралд байгууллагын дансанд нийт орлого 10,728.0 мян.төг  төвлөрүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%