Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

2019-05-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Онцгой байдлын газар хамтран аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд гамшгаас хамгаалах сургалт хийлээ. Энэхүү сургалтаар гамшгаас хамгаалах талаарх хууль тогтоомж, удирдах албан тушаалын эрх үүрэг, ОБГ-ын үйл ажиллагаа, танилцуулга, ослын үеийн удирдлагын системийн талаар Төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн. Мөн газрын зураг дээр ажиллах, томъёолсон тэмдэг тэмдэглэгээ ашиглах, газар хөдлөлтийн цагийн байдалд ажиллуулж, штабын дадлага хийлээ.

Төлөөлөгчдөд хээрийн штабын дадлагын үер буухиа тэмцээн, хийн буудлага, саадтай зурвас, дардас шидэх, гал унтраах 4 цэгт даалгавар гүйцэтгэж баг болж ажиллаа.Тэмцээнд  тэргүүн байранд Ж.Нэргүй ахлагчтай баг, дэд байранд Б.Болормаа ахлагчтай баг, гутгаар байранд Б.Өсөхбаяр ахлагчтай багууд тус тус шалгарлаа. Энэ сургалтын үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийн танилцуулга хийв.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%