Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРГУУЛИЙН ОРЧИНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ “SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙН ХУВЦАС, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ШИНЭЧЛЭН САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД СУМДЫН ЕБ-ЫН СУРГУУЛИУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

2019-05-06

Сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэхүү ажилд эцэг, эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд, Замын-Үүд сумдын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police эргүүл ажилладаг.

Эцэг эхчүүд эргүүлийн үүрэг гүйцэтгэснээр сургуулийн орчинд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн осол хэрэг, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр хүүхдээ хамгаалахад эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 03 дугаар тогтоолоор эцэг эхийн эргүүлийн ажиллах журмыг батлан хэрэгжүүлж байна.

Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 06 дугаар тогтоолоор “School police” эргүүлийн хувцас, техник хэрэгслийн зардлыг шийдвэрлэж үүний дагуу хувцас, техник хэрэгслийг шинэчлэн Сайншанд, Замын-Үүд сумдын Ерөнхий боловсролын нийт сургуулиудад  хүлээлгэн өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4481
3115 / 70%
863 / 19%
246 / 5%
257 / 6%