Дархан сумын хэмжээнд 2019 оны 04 дүгээр сард 282 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13,7 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13 болж 18,2 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 171 болж 26,7 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 33,3 хувиар буурсан байна.
Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 49 бүртгэгдэж 81,4 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 93 бүртгэгдэж 7 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх онтой ижил 55 бүртгэгдсэн байна. Дархан сумын 1, 3, 6, 11, 13, 14, 15 багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан, харин 2, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.