Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ЭЦЭГ ЭХИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО

2019-05-17

     Дархан-Уул аймаг 2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнөөдөр “Зөв тусгал” уриан дор эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг төрийн байгууллага олон улсын байгууллагатай хамтран зохион явууллаа. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүл болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр эцэг эхийн зөвлөлийн байгуулан ажиллаж байна.
     Тус зөвлөл нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн тогтвортой байдал, ээлтэй орчин бүрдүүлэхэд ажилтан албан хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлэх ажиллах ёстой байдаг. Энэ ч утгаараа Дарханчууд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн 161 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн гишүүд оролцжээ.
     Бид бүхэн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа вэ? Гэр бүлийн орчиндоо хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил зөв үү буруу юу? Гэдэг асуудал анхаарал татах асуудлын нэг болжээ. Буруу зүйл хийсэн хүүхдээ зодож шийтгэхгүй бол ямар аргаар хүмүүжүүлэх ёстой вэ? Энэ асуудалд хариултыг эцэг эхчүүд хамтдаа ярилцаж зөв шийдлийг эрэлхийлсэн юм. Цаашдаа эцэг эхийн зөвлөлийн гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж ирээдүйн эздийнхээ зөв тусгал нь болохын тулд хамтдаа хичээхийг хүссэнээр энэ өдрийн зөвлөгөөн өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3894
2697 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%