Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг хянан шалгав

2014-12-01

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ)  2014 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн (ОНХС) хөрөнгөөр хэрэгжүүлж буй зарим төсөл, арга хэмжээнүүдийн ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Тэргүүлэгч П.Чинбат, гишүүдэд ИТХ-ын  Тэргүүлэгч Г.Намнан, ИТХ-ын Тэргүүлэгч П.Лхагва-Очир, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Ариунаа, ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантулга, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхцогт, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Отгонсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Тээл багийн “Соёл хүмүүжлийн байр” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч Ц.Дашлхагва, Уньт багийн “Түүхий эдийн цэг“ төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч Т.Баянмөнх нарын гүйцэтгэж буй ажилтай танилцлаа.

Тээл багийн “Соёл хүмүүжлийн байр” төсөл нь нийт 37 сая төгрөгийн төсөвтэйгээр батлагдсан ба гүйцэтгэгч Ц.Дашлхагва одоогийн байдлаар 20 сая  төгрөгийн санхүүжилт авсан байна. Хяналт шалгалтын ажлын хэсгээс засварлаж буй байрыг Багийн Иргэдийн Нийтийн Хурал болохоос өмнө буюу 12-р сарын 1-ний дотор гүйцээх, мөн цонхыг өөр өнгөөр будах, хаалгыг давхарлаж будах, үүдний довжоог хийж гүйцээх, үүдний гадна саравч барих зэрэг үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Уньт багийн түүхий эдийн цэг төсөл нийт 20 сая төгрөгийн санхүүжилттэй, гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байна. Хяналт шалгалтын ажлын хэсгээс ажил гүйцэтгэгч Т.Баянмөнхөд хашаа барих, өлөнгийн өрөө барих, машины зогсоол хийх зэрэг дутуу ажлуудыг гүйцээхийг үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%