Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэддээ мэдээлэл хүргэж, хууль сурталчлах ажлыг зохион байгуулж байна

2014-12-01

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь (ИТХ) Засаг Даргын Тамгын Газартай хамтран иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн мэдээллээр хангах зорилгоор “Мэдээллийн цаг хөтөлбөр”-ийг 5 багийн иргэдэд сар бүрийн 20-25-ны өдөр, суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдын дунд сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулж хэвшсэн байна.

Ийнхүү тухайн жилийн 10-р сараас дараа оны 5-р сарын хооронд бүх багуудад “Мэдээллийн цаг хөтөлбөр”-ийг явуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож,  иргэдээс  гарсан санал шүүмжлэлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд мэдэгдэн дараа сарын  өдөрлөгөөр хариуг нь мэдээлдэг журамтай байна.

Мөн 2008 оноос өнөөг хүртэл хууль, тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчлах зорилгоор “Хууль сурталчлах хайрцаг” арга хэмжээг явуулж байгаа бөгөөд энэ хайрцагийг ИТХ-аас 157,000 төгрөг төсөвлөн 1 хайрцагт 51 хуулийн эмхэтгэл хийж, 1 өрхөөс нөгөө өрхөд дамжуулан аялуулах замаар хууль, тогтоомжийг иргэдэд сурталчилж эхэлсэн.

Энэхүү хууль сурталчлах хайрцагны үйл ажиллагаа улам боловсронгуй болж, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор хуультай танилцсан бүртгэлийн дэвтэр хөтлөн явуулж, сар бүрийн 25-нд уг хайрцаг байгаа өрх айлын иргэдээс ямар санал хүсэлт гарсныг тухайн Багийн Иргэдийн Нийтийн Хурлын (БИНХ) дарга авч, нэгтгэн холбогдох хүмүүст уламжлан хүргэдэг.

Багийн ИНХ-ын дарга нарыг хууль эрх зүйн хөтөчийн ажлыг давхар хийлгэн, энэ хайрцагийг хариуцуулан ажиллуулж байгаа нь тэднийг идэвхжүүлэх бас нэг хөшүүрэг болж байна. Мөн тухайн багийн хэмжээнд байгаа бүх өрхөөр энэ хайрцаг аялж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%