Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АЙМГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТЛАВ

2019-05-20

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанд /2019.05.20/ “Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэсэн бөгөөд тэрбээр: “Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” хэмээн заасны дагуу  “Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай” төслийг аймгийн ИТХ-ын Хуралдаанаар  хэлэлцүүлэх эрх зүйн үндэслэл болж буйг тодотгов.

Үүнд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн  албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолоор 8%-36.6 хувиар нэмэгдсэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 314 дүгээр тогтоол, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 146 дугаар тогтоол, 2018 оны 92 дугаар тогтоол, Дархан-уул аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 18/03 дугаар тогтоолуудаар тогтмол зардлын үнэ тариф нэмэгдсэнээр орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардал өссөн, мөн аймгийн 2019 оны орон нутгийн төсөвт хувь хүний орлогын албан татварын  буцаан олголтыг  1,5 тэрбум төгрөгөөр  батлагдсанаас  гүйцэтгэлээр 1,6 тэрбум төгрөгийн  зөрүү гарсан зэрэг нь аймгийн төсөвт 712.3 сая төгрөгийн өр төлбөр үүсгэжээ.

Уг асуудлаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газраас манай аймагт орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын  өр төлбөрийн асуудлыг орон нутгийн ерөнхий дансны үлдэгдэл болон давсан орлогоороо шийдвэрлэх зөвлөмжийг өгсний дагуу зайлшгүй шаардлагатай зардлуудаас бусад бараа, үйлчилгээний  урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, аймгийн ерөнхий орлогын дансны үлдэгдлээс төсвийн байгууллагуудын өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийн орлогыг  20,027.5 сая төгрөг, зарлагыг 17,849.9 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 3,010.1 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 3,173.9 сая төгрөг, Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 779.3 сая төгрөг, Орон нутгийн хөрөнгө оруулалтыг 6,437.3 сая төгрөг, Замын санг 561.7 сая төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 326.7 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 4,873.2 сая төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%