Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанаар өнөөдөр /2019.05.20/ “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн орон нутгийн тусгай хамгаалалттай талбайн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан хилийн заагийг шинэчлэн тогтоов.
Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн тусгай хамгаалалттай “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 10/03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар батлагдсан хавсралтын 4-т “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээг 44.5 га” гэснийг “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 36.1 га” болгож өөрчлөхөөр шийдвэрлэв. “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-ийн орон нутгийн тусгай хамгаалалттай талбайн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан хилийн заагийг хавсралтаар шинэчлэн баталлаа.
Эх сурвалж: Дархан-Уул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал