Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАВ

2019-05-20

     Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанаар өнөөдөр /2019.05.20/ “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, төлбөрийн хэмжээг батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
     Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу бодлого төлөвлөлт чиг үүргийг тодорхойлох, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулж, сумдад Ажлын хэсэг ажиллана.
     Гадна зар сурталчилгааны байгууламжийг сурталчилгааны, мэдээллийн, хаягийн гэж 3 төрлөөр ангилж байгаа ба хувийн эзэмшлийн барилга байгууламж, объектын хананд байрлуулах сурталчилгааны байгууламж аймгийн “Зөвлөл”-өөс баталсан шаардлагад нийцэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах гол шалгуур тавих юм.
     Гадна зар сурталчилгааны Тулгуурт, гүүрэн, барилга байгууламжийн хананд байрлуулсан байгууламжийн 1 м.кв талбайгаас аймаг болон сумаас хамаарч 40,000-80,000 төгрөг, Лед буюу гэрлэн байгууламжийн 1 м2 талбайгаас 35,000-70,000 төгрөг байхаар төлбөрийн хэмжээг тогтоолоо.
     Харин Төрийн захиргаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, боловсролын чиглэлээр зөвшөөрөл авсан бол дээрх хураамжаас чөлөөлөгдөх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%