Сумын
ГХУСАЗСЗ-өөс 2019.05.09-ны өдөр ерөнхий
боловсролын 14,11 дүгээр сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд
"Алтан хонх" танин мэдэхүйн тэмцээн амжилттай зохион байгууллаа. Тус
тэмцээний зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн эрхийг
хамгаалах тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг
сурталчилахад оршиж байгаа юм. Өнөөдрийн тэмцээнд 10-12 дугаар ангийн 105
сурагч оролцож мэдлэг оюунаа уралдуулсан юм.Танин мэдэхүйн
тэмцээн нь 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд 14 дүгээр сургуулийн 10-А
ангийн сурагч Ш.Марал тэргүүлж ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Тэмцээний хоёрдугаар шатанд 11-А ангийн сурагч Г.Тулга түрүүлж дурсгалын
зүйлээр шагнууллаа. Мөн тэмцээнд 14 дүгээр сургуулийн 10-А ангийн сурагч Х.Жанарбек,
12-А ангийн сурагч Г.Ананд, Б.Намуунцэцэг, С.Дарханбаатар нар амжилттай оролцож
“Алтан хонх” тэмцээний тусгай байруудад тус тус шалгарсан юм. Сумын
ГХУСАЗСЗ-өөс цаашид төр, төсвийн байгууллагуудын албан хаагчид болон иргэд,
малчдад зориулсан хууль сурталчилах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.