Өдөрлөгийг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Сумын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазар хамтран зохион байгуулж Сум
дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
Хүчирхийллийн эсрэг үндэсний Дархан салбар зэрэг байгууллагууд оролцож сумын нь
төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт мэдээлэл,
сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгууллаа.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих
жилийн ажлын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох,
хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, бууруулах, холбон зуучлах, зөвлөгөө өгөх
үйлчилгээ үзүүлэх зорилготой өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.