Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 2019 ОНЫ ТѲСВИЙН ѲР, ТѲЛБѲРИЙГ БАРАГДУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

2019-05-22

     Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн  албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолоор 8-36.6 хувиар нэмэгдсэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 314 дүгээр тогтоол, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 146 дугаар тогтоол, 2018 оны 92 дугаар тогтоол, Дархан-уул аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 18/03 дугаар тогтоолуудаар тогтмол зардлын үнэ тариф нэмэгдсэнээр орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардал өссөн зэрэг нь сумын харъяа байгууллагуудын төсвийн өрийг үүсгэжээ.
     Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэж заасан нь  ИТХ-ын хуралдаанаар  хэлэлцүүлэх эрх зүйн үндэслэл болж буй юм.  
     2019 оны 1 дүгээр сарын 1-ээс Дархан сум орон нутгийн татварын бүрдүүлсэн орлогоосоо сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлыг санхүүжүүлдэг болсон. Ус, дулаан, цахилгаан зэрэг тогтмол зардлын үнэ нэмэгдсэнтэй холбоотой 153,8 сая төгрөгийн өр, төлбөр үүссэнийг орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтээр шийдвэрлэлээ.
     Мөн орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг 5 байгууллагын /Дархан сумын ИТХ, ЗДТГ, Хүүхдийн номын ордон, Музей, Төв номын сан/ цалин, НДШ-ийн 140,5 сая төгрөгийн өр үүссэнийг шийдвэрлэв. Түүнчлэн Дархан сумын төсвөөс Аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмж 269,9 сая төгрөгөөр баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%