Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 11 дүгээр хуралдаанаар Дархан сумын зарим газрын ургамал, гол, усны нөөц газар болон байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах зорилгоор Дархан сумын нутаг дэвсгэрийн 3 байршилд, тухайлбал Малчин багийн Хараа голын эрэг орчмын 1883 га, 5 дугаар баг, Малчин багийн Хөтөл хорооллын урд хэсгийн 16.4 га, 8 дугаар багийн Нарантолгойн 39.4 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
“Дархан сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх 3, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх 2 нэгж газрыг нэмж, өөрчлөлт оруулан баталлаа.