Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

2019-05-23

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын болон төрийн бус байгууллагын санал санаачлагыг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуулагдсан Санал шалгаруулах хороо ирүүлсэн саналуудыг тэтгэлэгийн удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд дараах ИТХ, ТББ-ууд шалгарч, 2019 онд тэтгэлэгт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.   

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
1. Баянхонгор аймгийн ИТХ
2. Сүхбаатар аймгийн ИТХ
3. Багануур дүүргийн ИТХ
4. Налайх дүүргийн ИТХ
5. Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ
6. Булган аймгийн Могод сумын ИТХ
7. Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ
8. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ
9. Дорнод аймгийн Булган сумын ИТХ
10. Дундговь аймгийн Луус сумын ИТХ
11. Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ
12. Дундговь аймгийн Хулд сумын ИТХ
13. Завхан аймгийн Их-Уул сумын ИТХ
14. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ
15. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ
16. Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ
17. Увс аймгийн Хяргас сумын ИТХ
18. Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ
19. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ
20. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хоёр. Төрийн бус байгууллага:
1.  Захиргааны шинэ санаачлага   
2.  Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг   
3.  Монголын хүүхдийн төлөө үндэсний төв 
4.  Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн холбоо-Дархан   
5.  Тунгаамал төв   
6.  Хил хязгааргүй алхам   



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%