Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН МАРАФОН БОЛНО

2019-05-23

     2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Олон улсын гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдийн хүрээнд “Аав ээж би гэр бүлийн марафон” тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 26-ны 13:00 цаг Залуучууд театрын өмнөх талбайд зохион байгуулагдана.
     Марафон гүйлтэд Жигдэрсэн хувцастай Аав, Ээж, Хүүхэд /12 ба түүнээс доош насны хүүхдүүд/ оролцох бөгөөд тэмцээнд оролцох гэр бүлүүд Биеийн тамир спортын газар болон харьяа багийн төвдөө хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очин бүртгүүлнэ.
     Тэмцээний 1-5 дугаар байрыг Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, 6-25 дугаар байрыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулах юм байна.
     Амралтын өдрөө гэр бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%