Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​НЭГ ИРГЭН НЭГ БҮРТГЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-23


Чингэлтэй дүүргийн Наймдугаар хорооны Иргэний танхимын ажилтан,  хорооны улсын бүртгэлийн ажилтантай хамтран улсын бүртгэлийн шинэчилсэн хууль дүрмийг иргэдэд сурталчлан таниулах, цахим бүртгэлийг хэрхэн ашиглах талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор НЭГ ИРГЭН НЭГ БҮРТГЭЛ сэдэвт сургалтыг тавдугаар сарын 23-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг хорооны Засаг дарга Л.Баярсайхан нээж, хорооны улсын бүртгэлийн ажилтан С.Баасандулам сургалтыг удирдан явуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Сургалтын үеэр хүрэлцэн ирсэн иргэдийн Төрсний гэрчилгээ, Гэрлэсний гэрчилгээний хавтсыг шинээр сольж өгч гарын авлага тараан ажиллалаа.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%