Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-27

Аймгийн ИТХурлаар батлагдсан "САЙН МАЛЧИН" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр аймаг сумдад малчид, төлчдийн зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Баянтэс сумын Засаг даргын ивээл дор төлчин эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулагдаж 4 багийн 200 гаруй төлчид оролцлоо. 

 

Нүүдэлчин мал аж ахуй, Монгол ёс заншлаа өвлөн  авч, ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажил үйлсээрээ манлайлан эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй төлчдөөсөө 2019 оны "МЭНД ТӨЛЧИН"-ийг  шалгаруулж шагнаж урамшууллаа. 2019 оны "МЭНД ТӨЛЧИН"-өөр Хачиг багийн ᠌᠌Пүрэвсүрэнгийн Нямсүрэн, Жавхлан багийн Мааньчийн Мягмарсэд, Бужир багийн Галдийбалдан Ариунжаргал, Зайгал багийн Дайчаагийн Нарантуяа нар шалгарлаа. 

 

      Мөн сумын ИТХ-аас  мал  аж ахуйн уламжлалт зан үйл, мал маллах арга ухаанд  суралцаж буй   “МАЛД НҮДТЭЙ ХҮҮХЭД”-ийг шалгаруулж байгаа нь малчдын залуу халааг бэлтгэх, хүүхдийн тусыг дэмжсэн зөв зүйтэй арга хэмжээ байлаа.

         

       Энэхүү үйл ажиллагаанд Баянтэс сумын аймгийн ИТХ-ын Төлөлөөгч, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа оролцож 2019 онд тус суманд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд, малын хулгайтай тэмцэх хөтөлбөр, малын хулгайтай тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, малчдын чухал асуудлын нэг болох Жи-мобайлын 3G- сүлжээтэй болгох асуудал шийдэгдэж байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Мөн өрх толгойлгосон эмэгтэйчүүд болон өрхийн орлого багатай 40 өрхөд МУЗНийгэмлэгийн ахуй хэрэгцээний материалын тусламжийг хүргэж ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%