Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТӨВ + ХӨГЖЛИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-05-28

Төв нутгийн залуусын санаачилга, аймгийн Засаг даргын захирамжаар Төв аймагт анх удаа “Төв + Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч,” Төв + Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, спортын зүтгэлтэн Га.Лхагвасүрэн, “Төв аймгийн залуус” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Довдонцэрэн, Төв аймгийн Залуучуудын холбооны тэргүүн н.Хонгорбаатар, Төв аймгийн уугуул, Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Э.Анар нар оролцсон юм. “Төв + Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Залуучуудын холбоо, “Төв аймгийн залуус” ТББ, Төв телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ ажиллаж байна.
Төв + Хөгжлийн лиг”-ийн тэмцээнд:
– Зуунмод сумын “Ирээдүй” баг
– Зуунмод сумын “ZM BROTHERS” баг
– Борнуур сумын “Урьхан” баг
– Төв аймгийн Автотээврийн төвийн “ZM STALLIONS” баг
– “Олон түмний оролцоо” ТББ-ын “BROTHERHOOD” баг
– Баян сумын “Баян Нүүдэлчид” баг
– Зуунмод сумын “ZM CLUB” баг
– Заамар сумын “Заамар” зэрэг 8 багийн 100 гаруй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%