Эрдэнэбулган
сумын 62 жилийн түүхтэй 2 дугаар
сургууль нь ногоон байгууламж, спортын талбай зэргийг бүрэн тохижуулсан 960 хүүхдийн
суудалтай хичээлийн шинэ барилгыг “Гурван тамир ХХК” 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эхэлж 2020.08.30-нд
ашиглалтад оруулахаар ажиллаж эхэллээ. Уг арга хэмжээнд Аймгийн Засаг дарга
Ц.Мөнхнасан, орлогч Б.Болормаа, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат,
ХХҮГ-ын дарга Д.Мөнхбат, Тэргүүлэгч Ж.Нэргүй, ЭБ сумын Засаг дарга Ж.Гурвантамир,
ИТХ-ын дарга Ш.Энхжаргал нар оролцлоо. Аймгийн удирдлагуудын зүгээс БСШУС-ын
сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарт хандаж тус
сургуулийг дотуур байртай болгох тухай саналыг уламжилсан байна.