Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2019-05-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2019.05.31/ “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
 Монгол Улсын “Малын эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2019-2021 онд малын эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлэх ажил үйлчилгээнд баримтлах  хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд 43 арга хэмжээний хүрээнд 2019-2021 онуудад 112 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчин гарах, тархах нөхцөлийг хязгаарлах, өвчний гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах замаар мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт өвчингүй тайван, эрүүл бүсийг бий болгон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эд, хүнсний  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах,  баталгаатай эрүүл, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг  гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлууд хийгдэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%