Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хяналт шалгалтын ажил зохион байгууллаа

2014-12-02

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 31 тоот тогтоолоор сумын хэмжээнд нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу нийлэг уутны хэрэглээг хориглох ажлын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2014 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНэгжүүдэд тогтоолын хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг хянаж шалгалаа. Тогтоолын хэрэгжилт хангалттай хэрэгжиж байгаа бөгөөд иргэд цаасан болон даавуун уутыг хэрэглээндээ нэвтрүүлэн хэвшээд байна. Одоогийн байдлаар 600 гаран давуун уут 350 ширхэг цаасан уут борлуулагдсан байна. Мөн ажлын хэсгийн зүгээс иргэдэд нийлэг уут хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар сөрөг үр дагавар учруулдаг талаар сурталчилгааны зурагт хуудас тараах, гар утсаар үгэн зар хүргэх гэх мэтчилэн олон  ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%