Архивын ерөнхий газраас 4 жил тутамд Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулдаг. Тус үзлэгийн ажлын хэсэг манай аймагт энэ сарын 11-ны өдөр ирж ажиллах бөгөөд уг ажлыг угтан аймгийн Архивын тасгаас урьдчилсан үзлэгийг төрийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюушаар ахлуулсан ажлын хэсэг Аймгийн ИТХ-д ажиллаж архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал, стандарт, шаардлагыг мөрдөж буй байдалд үнэлэлт, зөвлөмж өгөн ажиллаж байна.