Аймгийн ИТХ-ын
дэргэдэх Иргэний танхим, Дархан сумын Иргэний танхим хамтран “Иргэдээ
сонсоё” уулзалтыг баг тус бүрт зохион байгуулж байна. Малчин багийн хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын
ИТХ-ын дарга Т.Тулгаа, Малчин багийн Засаг дарга Н.Юра, Багийн ИНХ-ын дарга
Пагважав нар оролцож, иргэдээ сонслоо.
“Иргэдээ сонсоё” уулзалт хэлэлцүүлэгт 52 иргэн оролцож, тус багт тулгамдаж байгаа асуудлыг ярив. Малчин баг байгуулагдаад 3 гаруй жил болж байна. Гэтэл өөрийн гэсэн газар нутаг алга. Орхон сумын нутаг дэвсгэр болох Хөтөл хороололд зарим өрх айл гэрэл цахилгаангүй байгаад бухимдалтай хандаж байлаа. Түүнчлэн хаягжилт, Худаг ус, Нийтийн тээвэр, Малын бэлчээр, хог шатааж иргэд хоолой ам гашуу оргисон орчинд амьдарч эрх нь зөрчигдөж байгааг хөндөн ярив.
Мэдээг бэлтгэсэн: