Олон Улсын
хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мянган
ээжид хүндэтгэл үзүүлж "Эхийн
алдар" одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын
гишүүн Ж.Мөнхбатын, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
гишүүн С.Энхбаяр, Батцэнгэл сумын ИТХ-ын дарга Н.Мөнхбаяр Засаг даргын орлогч
Д.Батдэлгэр нар оролцлоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Батцэнгэл сумын хэмжээнд "Эхийн алдар-1"
одонгоор 1 ээж, "Эхийн алдар 2" одонгоор 19 ээж шагнагдлаа.