Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-06-05

Өнөөдөр  Чингэлтэй дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд  дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим Төрийн албан хаагч, иргэдийг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”,  “Хурлын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах шагналын арга хэмжээ боллоо. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал шагналын арга хэмжээг нээж, ажил үйлсээрээ манлайлж ажилласан Төрийн албан хаагч, иргэддээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор 5, “Хүндэт өргөмжлөл”-өөр 13 иргэн тус тус шагнагдлаа. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5890
4420 / 75%
919 / 16%
268 / 5%
283 / 5%