Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​117 СУРАГЧ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2019-06-05

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Бүртгэлийн хэлтэстэй хамтран Бүртгэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах, хүүхдэд эх оронч сэтгэлгээг төлөвлшүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулж, Төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжыг бүрдүүлэх зорилгоор “Ёслолтой бүртгэл” үйл ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, албаны бусад хүмүүс оролцлоо. 
Үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж,  хүүхэд залууст хандаж хичээл номдоо шамдаж, эрдэм боловсролтой, хариуцлагатай, хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихийг уриалсан юм.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 16  нас хүрсэн 117 сурагч Иргэний андгай өргөж,  иргэний үнэмлэхээ гардан авлаа. Мөн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн зорилтот бүлгийн 52 иргэнд иргэний үнэмлэхийг нь гардуулж,  34 иргэнд Иргэний үнэмлэхээ үнэ төлбөргүй захиалах эрхийн бичгийг гардуулах үйл ажиллагаа боллоо. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5890
4420 / 75%
919 / 16%
268 / 5%
283 / 5%