Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээгдлээ

2019-06-06

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулагдлаа.
Загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.
Тухайлбал, ажил хайж буй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, улмаар тухайн иргэний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулж өгөх ажээ.
Залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4 долоо хоногийн хугацаатай үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно.
Сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж бүрдэх юм.
Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой.
Гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн Загвар төвөөс чиглүүлэг өгч, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тэднийг дэмжих боломжтой.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%