Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫНХАН ЗОЧИЛЛОО

2019-06-11

       Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын урилгаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар тэргүүтэй албаны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо. 
Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нар хүлээн авч уулзлаа.
       Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба болон ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийж цаашид хэрхэн хамтран ажиллах тал дээр санал солилцсон юм.
       Мөн энэ үеэр ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Азжаргал зочид төлөөлөгчдөд дүүргийн ЗДТГ-ын байр дахь нэг цонхны үйлчилгээ болон бусад хэлтэс албадуудын үйл ажиллагааг танилцууллаа.
       Өмнөговь аймгийн Ханбогд сум нь уул уурхайн орд газруудад түшиглэсэн ашигт малтмалын нөөц газар ихтэй аймгийнхаа төсвийн 30 хувийг, татварын орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%