"БУЯНТ ХОТХОН" ХҮҮХДИЙН ЗУСЛАН ОЛОН УЛСЫН АРТЕК ЗУСЛАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ГБХЗХГ-ын дэд дарга Б.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Артек ОУ-ын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан аймгийнхаа "Буянт хотхон" хүүхдийн зусланг "Артек" олон улсын хүүхдийн зуслантай холбож хамтран ажиллахаар санал солилцсоны үндсэн дээр анхны олон улсын хөтөлбөртэй ээлжинд хичээллэх 141 хүүхдээ өнөөдөр хүлээн авлаа. Тус ээлж 21 хоног хичээллэх бөгөөд энэ хугацаанд Артек ОУ-ын хүүхдийн зуслангийн 4 багш ирж хүүхдүүдэд мэдлэг, туршлага болох хөтөлбөрүүдээр хичээл заах бөгөөд уг ОУ-ын хөтөлбөр үр дүнтэй болвол цаашид Буянт хотхон хүүхдийн зусланг ОУ-ын чанартай болгох тал даар аймгийн удирдлагууд Артек зуслантай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах юм.