Сумын ИТХ-ын Ээлжит III хуралдаан 2018 оны 05 сарын 31-ний өдөр аймгийн ЗДТГ-ын зааланд хуралдлаа. Тус хуралдаанаар үндсэн 8 асуудлыг хэлэлцсэн ба үүнд:
1. Сумын Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлэн үйл ажиллагааны тайланг сонсох тухай
2. Сумын 2018 оны үндсэн чиглэл батлах тухай
3. Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсөв батлах тухай
4. Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг батлах тухай
5. Сум хөгжүүлэх сангийн 2017 оны ажлын тайланг сонсох тухай
6. Сум хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
7. Тээврийн хэрэгсэл түр хадгалах байрны ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэн баталлаа. Мөн 2018 оны Орон нутаг хөгжүүлэх сангаас хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан байна.