Монголын нутгийн удирдлагын холбооноос Дархан сумын багуудын ИНХ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороодын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчидтэй туршлага солилцох уулзалтыг Дархан хотод зохион байгууллаа. Уулзалтанд Монголын нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга П.Янжинлхам, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Т.Алтанцоож тэргүүтэй хороодын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид оролцлоо.
Уулзалтын эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, энэ удаагийн хамтарсан сургалт ИНХ-ын дарга нарыг чадваржуулах, иргэдээ идэвхжүүлэх, тэдний оролцоог хангах арга хэлбэрт суралцах, сайн туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, баг, хороодынхоо ИНХ-ын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, туршлага солилцох уулзалт, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс багуудын ИНХ-ыг дэмжих замаар үйл ажиллагааг нь тогтмолжуулахад анхаарч ажилладаг.
Сумын ИТХ-ын төлөөлөгчид, багуудын ИНХ-ын зөвлөгөөнийг хамтарсан хэлбэрээр зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангадаг. Багийн ИНХ-ын дарга нарыг сумын ИТХ-ын хуралдаанд тогтмол урьж оролцуулдаг. Дархан сумын ИТХ, Засаг дарга аймгийн Хурал, Засаг даргатай бодлого үйл ажиллагаагаа нягт уялдуулан ажилладаг. Энд багийн ИНХ, Засаг дарга ч хамаарна. Аймаг, сумын Хурлаас иргэдийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргахын өмнө тухайн асуудлаар иргэний танхимын хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энд багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, иргэдийн хамт оролцдог. Энэ ажил тогтмолжсон.
Сумын ИТХ нь “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-тай хамтран “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг Малчин баг дээр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд малчдын тулгамдсан асуудлыг сонгож, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан, нийтийн сонсгол зохион байгуулж, иргэдийн санаа бодлыг сонсож, аймгийн Засаг дарга, ХХААГ-т хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажилласан.
Сумын ИТХ-аас санаачлан Дархан сумын 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2019 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаар Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулж, нийт багуудын ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг урьж оролцуулсан. Үүний үр дүнд 2019 оныг Дархан сумын хэмжээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарсан. 2019 онд Замчин худалдааны төв байгуулагдаж, гар дээрээс худалдаа эрхэлж байсан 80 гаруй иргэн ажлын байртай болсон. Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд 350 гаруй иргэн төслийн санал ирүүлснээс сонгон шалгаруулалтын явцад 15 аж ахуйн нэгж, 22 иргэний төслүүд шалгарч, тэдэнд нийт 444.0 сая төгрөгийн зээл олгосон. Үүний үр дүнд 120 гаруй ажлын байр бий болохоор байгаа юм.
Дархан сумын ИТХ-ын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлав. Өмнө нь энэ журам зөвхөн Хурлын ажлын албаны ажилтанд үйлчилдэг байсан бол одоо илүү өргөн хүрээтэй болсон. Журамд Хурлын ажилтанд Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Хурлын ажлын албаны ажилтан нэгэн адил хамаарна гэж зааж өгсөн. Ингэснээр нэгэн цул хамт олон бүрдэж, тэднийхээ амьдралд тохиолдсон аливаа асуудалд анхаарал хандуулах бүрэн боломжтой болсон.
Манай Хуралд 2008 оноос эхлэн мөрдөж буй нэг журам бий. Сонгуулиас сонгуульд улам боловсронгуй болж байгаа. Энэ бол Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах журам юм. Үүний ачаар багийн ИНХ-ын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд ирц хүрэхгүй байх, нэр дэвшигчдийн авсан санал хувьдаа хүрэхгүй байх асуудал гардаггүй, анхдугаар хуралдаанаар бүх асуудал шийдвэрлэгдэж, багийн ИНХ-ын дарга нар шууд сонгогдож, багийн Засаг дарга нар маргааш нь батламжлагддаг. Өрсөлдөгчдөөс гомдол гарч байгаагүй, сонгууль дахиж байгаагүй. Энэ журмыг сайн судлаарай.
Дархан сумын хэмжээнд 3 дугаар сарын 8 буюу ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дархан бэрүүдийг өргөмжлөх, 6 дугаар сарын 1-ний Эх үрсийн баяраар “Алдарт эх” одон гардуулах үйл ажиллагаанд хамгийн түрүүнд багийн ИНХ-ын даргыг тайзан дээр урьж, дараа нь багийн Засаг дарга, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг урьж шагналыг гардуулдаг. Мөн багийн нутаг дэвсгэр дээр улсын болон аймаг, сумын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын шав тавих, ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд багийн ИНХ-ын дарга нар баг баг дээрээ оролцдог.
Багийн хэмжээнд тухайн сард үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээг багийн ИНХ-ын дарга нартаа сар бүр хүргүүлдэг. Сумын ГХУСАЗСЗ-өөс багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулахад цагдаагийн хэсгийн байцаагчтайгаа хамтран дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчилд өртсөн, эрүүлжүүлэгдсэн иргэдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж ажиллахыг шаарддаг.
/Малчин багийн мэдээллийг хавсаргав/.