Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БЗДХ-ыг олон нийтийн оролцоотой бууруулна

2019-06-20

“Залуу нас-Гэрэлт ирээдүй” төслийн оролцогч талуудын уулзалт боллоо. Өвөрхангай аймгийн залуучуудын дундах БЗДХ-ыг бууруулахад холбогдох байгууллага, иргэдийг оролцуулж, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ, мэдээллийг хүргэх ажлыг хамтран зохион байгуулах юм.

Тухайлбал, олон нийтийн оролцоотойгоор БЗДХ-ын талаар нотолгоонд суурилсан мэдээлэлтэй болох, Халдвар илрүүлэх үзлэг, оношилгоог хийж хавьталын хамт эмчлэх, Хувийн эмнэлгүүдийн дунд хяналтын тогтолцоог сайжруулах механизм бий болгох, БЗДХ-ыг бууруулах орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргагч нарыг оролцуулсан нөлөөллийн уулзалтууд зохион байгуулах, сургагч багш бэлтгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

Төслийн хүрээнд “Үнэлгээний баг”, “Сургалт, эмчилгээ оношилгооны баг”, “Мэдээлэл, харилцаа, нөлөөллийн баг”-ийг байгуулж, ажил үүргийн хуваариа гаргаад байгаа аж. Дээрх төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ЭМГ, “Оновчтой Хөгжил” ТББ хамтран хэрэгжүүлж байна.