Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД 365 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЛАА

2019-06-22

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад     1,2 хувиар өссөн дүнтэй байна. Харин аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14-31 болж 1,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
     Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох тохиолдол их байна. Иймд Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан иргэдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 1-16, Малчин, Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж, 1-18 дугаар багийн 365 иргэнд явууллаа.
     Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийх,  Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын талаар ерөнхий ойлголт, хуулиудын холбогдох заалтыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, түүнийг хэрэглэх, хэвшүүлэх асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо нээлттэй солилцлоо.
    
ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%