Монгол
Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд Нутгийн өөрөө удирдах
байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон байна.
- Монгол Улсын Нутгийн өөрийн удирдлагын
үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум,
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд
өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.
- Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал
нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар
сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
- Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь
тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.