Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019-06-26

Аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газраас Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан төв нутгийн спортын зүтгэлтнүүд, тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БТСГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуяг болон спортыг дэмжигч байгууллагуудын удирдлагууд, тамирчдын төлөөлөл оролцсон юм. 2019 он гарсаар Төв аймгийн тамирчид улс, олон улс тив дэлхийн тэмцээн, уралдаанаас 260 гаруй медаль хүртсэн амжилтаар энэ жилийн Монгол тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Мөн манай аймгийн хувьд одоогийн байдлаар олон улсын чанартай хоёр тэмцээн, улсын аварга шалгаруулах нэг удаагийн тэмцээнийг зохион байгуулсан бол цаашид олон улсын байт харвааны тэмцээн болон кроссын тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%