Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Дархан-Уул аймгийн гадаад харилцаанд баримтлах журам”-ыг батлан мөрдүүллээ.

2014-12-03

Аймгийн гадаад харилцаанд нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Дархан-Уул аймгийн гадаад харилцаанд баримтлах журам”-ыг батлан мөрдүүллээ. 
Аливаа гадаад харилцааны үр өгөөж нь Дарханчуудын аж амьдралд үр нөлөө үзүүлж, хөгжил дэвшилд тодорхой үр ашгаа өгч, иргэд хоорондын харилцаанд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарснаар хэмжигдэх ёстой. Гадаад харилцааны асуудал нь нэг цонхын бодлогоор хэрэгждэг. Томилолтын даалгаврыг эргэн мэдээллэдэг, үр дүнг нь тооцож тайлагнадаг тодорхой төлөвлөгөө зорилготой байх ёстой. Ямар ч ажлаар төрийн нэрийн өмнөөс төрийн зардлаар гадаадад ажилласан хүмүүсээс томилолтын үр  дүнгийн талаар заавал нэхэж тайланг сонсдог зарчимд шилжих ёстой. Томилолтын үр дүнг нэгтгэж мэргэжлийн байгууллага хүмүүс иргэд хоорондоо харилцах нөхцөл боломжуудыг нээж өгөх ёстой гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үзэж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%