Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Малчин багийн иргэдийн асуудлаар Хонгор сумын удирдлагуудтай уулзалт хийв

2014-12-03

     Малчин багийн иргэдэд тулгамдсан асуудал “малын бэлчээр”  болсон. Тус багийн иргэд газар нутаг байхгүйгээс шалтгаалан малаа дагаж Хонгор сумын нутаг руу шилжилж эхэлсэн.
    Гэвч нийгмийн суурь үйлчилгээг Дархан сумаас авч байна. Дархан сумын ИТХ-аас өнгөрсөн хугацаанд Малчин багийн ИНХ-ын  хуралдаануудаас гарсан саналуудын дагуу малчдын дунд тулгамдаж буй асуудлаар Хонгор сумын ИТХ-тай хамтарч хэлэлцүүлэг зөвлөлгөөнийг зохион байгуулж тус асуудлын хүрээнд ажлуудыг шийдвэрлэх  уулзалт, Иргэний танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамж төлөвлөгөөний төслийг удаа дараа явуулсан боловч Хонгор сумын ИТХ, ЗДТГ-аас өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй.
    Дархан –Уул аймгийн Дархан сум нь Малчин баг  2012 оны  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  38 тоот тогтоолоор 748  өрх  2863 хүн амтайгаар байгуулагдсан ба  2014 оны  1 дүгээр сарын байдлаар  576  өрхийн 2014  хүн амтай байсан.



    Харин Хонгор сумын  ИТХ, ЗДТГ-аас  явуулж буй үйл ажиллагааны хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын байдлаар 65 өрхийн 173 иргэн  Малчин багаас Хонгор суманд шилжин суурьшсан нь 44 өрхийн эхнэр, нөхөр, хүүхдүүд нь салж, 2 өөр сумын бүртгэлд бүртгэгдэж байгаа ноцтой зөрчил гарч байна. Иймд Дархан сумын ИТХ-ын дарга Т. Тулгаа Хонгор сумын ИТХ-ын дарга Д.Гантулгатай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар ярилцав
  Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа хэлэхдээ: Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Түүнчлэн 18 дахь  заалтанд / улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй зэрэг заалтууд бий гэдгийг сануулаад Монгол хүний оршин суух газраа сонгох эрх Малчин багийн иргэдийн тухайд   зөрчигдөж байна гэж хэлэв. Хоёр сумын удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсож Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлж иргэдэд тулгамдсан асуудлыг энэ онд багтааж шийдье гэдэг хүсэлтийг тавьлаа. Хонгор сумын удирдлагууд даруйхан хуралдаж хариу мэдэгдэнэ гэсэн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%