Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, нийгмийн түншлэлийн багийн хамтын ажиллагааг сайжруулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран 2014 оны 12 сарын 02-ны өдөр сумдын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн болон багийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, боловсролын нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, байцаагч, хэлтэс, агентлагуудын холбогдох мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 180 хүн оролцсон зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнийг нээж Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн үг хэлэв. Тэрээр бидний зохион байгуулж байгаа ажлын гол зорилго нь Баянхонгорын ард түмэн айх айдасгүй, эрүүл, амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажил юм. Энэ ажилд нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг цохон тэмдэглэв.
Урилгаар Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.д/х Г.Арсланхуяг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цх/ч Д.Сэржмядаг нар оролцож мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г. Батбаяр 2015 онд орон нутгийн удирдлагууд, нийгмийн түншлэлийн баг хамтран гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын чиглэлийг танилцуулж холбогдох мэргэжилтнүүд хэрэгжүүлэх ажлын арга зүйн зөвлөгөө өглөө.