Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БАТМӨНХ ДАЯН ЦЭЦЭН ХААН - ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА" СЭДЭВТ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2019-07-04

Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 88 жилийн ойн баяртай давхцан Батмөнх даян цэцэн хааны мэндэлсний 555 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Батмөнх даян сэцэн хаан 1464 онд одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг "Худаг цагаан дэрстэй"-н "Хүйс шар толгой" хэмээх газарт төрж хүй цөглөсөн болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Тэрээр хамгийн олон жил буюу 37 жил төрийн үйл хэргийг залгамжлан барисан билээ. Тийм ч учраас түүний мэлмий гийсний 555 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн  "БАТМӨНХ ДАЯН СЭЦЭН ХААН - ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА"-ны бага хурал юм. Тус Эрдэм шинжилгээ, судалгааны бага хурлыг Говийн Оюу ХДС-ийн санхүүжилтээр аймгийн ИТХ, ЗДТГ, "Батмөнх даян сэцэн хааныг алдаршуулах нийгэмлэг" хамтран зохион байгуулж, урилгаар түүхийн ухааны эдрэмтэн, докторууд оролцлоо.
Эх түүхээ мэдэх нь таны, миний, бидний үүрэг мөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%