Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ТЭРГҮҮЛЭГЧДЭД ТАЙЛАГНАВ

2019-07-08

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын 08-ны өдөр болж  цаг үеийн холбогдолтой 7 асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрийг тус тус баталлаа. 
Энэ удаагийн хуралдаанаар Дүүргийн Засаг даргаас өргөн барьсан дүүргийн 2019 оны татварын орлогын төлөвлөгөө болон Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох хэлтэс, албадын дарга нар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулав.   2019 оны эхний хагас жилийн байдлаар Дүүргийн татварын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт 91%, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 50% хувьтай байна. 

Мөн Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанаас 2019 оны эхний хагас жилд зохион байгуулсан үйл ажиллагаа,  Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Хурал, Тэргүүлэгчдээс баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
Энэ удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Төрийн дээд цол, одон медалиар 142 иргэнийг шагнуулахаар уламжлах,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар 27 иргэнийг шагнаж урамшуулах шийдвэрийг тус тус хэлэлцэн батлав. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%