Тулгар төрийн 2228 жил, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жил, Ардын хувьсгалын 98 жил, Өлзийт сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үеэр төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор ахмад настан Дандарын Батдорж, нягтлан бодогч Доржийн Жавзан, малчин Гончигдашийн Уранчимэг, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар ахмад настан Очирбатын Мигдорж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны жуухаар байгаль хамгаалагч Жамбын Машбат, Зам тээврийн яамны жуухаар ЭМТ-н жолооч Дэжидийн Энхбат, Эрүүл мэндийн яамны жуухаар 4 дүгээр багийн эмч Хүрэлчулууны Баттогоо, аймгийн ИТХ-ын дээд шагнал "Соёрхол" одонгоор 4 дүгээр багийн малчин Мигдоржийн Гантулга, 4 дүгээр багийн ахмад настан Дамбын Чонцол, "Хүндэтгэл" шагналаар тус сумын уугуул "Аймгийн начин" Г.Дамдинсүрэн, 2 дугаар багийн малчин Дамбын Дорж, "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр цагдаа Ж.Гансүх, тус сумын уугуул, жолооч Жамъяндоржийн Лхагвадорж, аймгийн Засаг даргын жуухаар 4 дүгээр багийн ахмад настан Сүрэнгийн Төмөр, 4 дүгээр багийн малчин Пэрлийн Батсуурь, МУЗН-ийн 80 жилийн ойн хүндэт медалиар 2 дугаар багийн малчин, онцгой гишүүн Баатарсүрэнгийн Бат-Олдох, Батхүүгийн Батчулуун, Баатарсүрэнгийн Цэвээндорж, 5 дугаар багийн малчин онцгой гишүүн Доржийн Эрдэнээ, 6 дугаар багийн иргэн Гэлэнгийн Гармаа нарыг тус тус шагнаж шагналыг сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл, аймгийн ИТХТ-н нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, УИХ-ын даргын бие төлөөлөгч С.Цэнд нар гардууллаа.