Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ЫН КВАНЖҮ ХОТЫН ЧОННАМ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД САЙН ДУРЫН АЖИЛД ОРОЛЦОВ

2019-07-08

     Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ нь Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 2, 3 дугаар гудамжинд “Шинэ гудамж-3” төслийн нээлтээ хийж байсан.
     Энэ гудамжинд оршин суугчид “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ-ын санаачлагыг талархан хүлээн авч, хашаа гудамжаа тэгшлэх, мод тарьж хашаажуулах зэрэг олон ажлуудад хөрөнгөө нийлүүлж, өөрсдийн оршин суугаа гудамжаа  үлгэр жишээ тохижуулж байна.
     Мөн “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ нь саяхан төсөл хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй 3 гудамжиндаа хамгийн сүүлийн үеийн  өндөр хүчин чадалтай хяналтын  камерууд суурилууллаа. Энэ нь тус багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
     Өнгөрсөн онд “Шинэ гудамж-3” төслийн нээлт хийсний дараахан БНСУ-ын Инчеон хотын Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч 20, Агро экологийн бизнесийн сургуулийн 20 орчим оюутнууд, Дархан Эмпати сургуулийн 35 сурагчид оршин суугчидтай хамтран ажиллаж байсан.
     Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-нд  БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч оюутнууд,  Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагчид зэрэг 40 орчим залуус, оршин суугчид нийлэн 3 хоногийн турш “Шинэ гудамж-3” төсөлд сайн дураараа хамтран ажилласан.  
     Тэгвэл өнөөдөр /2019.07.08/  БНСУ-ын 5 дахь том хот болох Кванжү метрополитан хотын Чоннам үндэсний их сургуулийн профессор Жан Ү Квон,  Дэлхийн энхийн сангийн тус хот дахь салбарын захирал Чо нараар  ахлуулсан 10 оюутан сайн дурын ажилд оролцож байна. Мөн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Энхбаяр багшаар ахлуулсан 6 сурагч, сайн дураараа оюутан, залуус, оршин суугчид хамтран ажиллаж байна.
     Чоннам үндэсний их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд Хууль, Эдийн засаг, Бизнес, Нийгэм, ХАА, Инженер, Эм зүй, Урлаг, Боловсрол, Байгалын шинжлэх ухаан зэрэг 18 салбар сургуультай, 1900 орчим багш, ажилчидтай, 33000 оюутантай, үүнээс 1700 орчим нь гадаад улсын оюутан байдаг байна.   
     Багийг ахлан ирсэн Профессор Жан Ү Квон нь Захиргаа төлөвлөлтийн газрын даргын алба хашиж байсан бөгөөд боловсролын сайн дурын үйл ажиллагааг 20 гаруй жилийн турш хийж дэлхийн 25 оронд очжээ. Одоо Чоннамын үндэсний их сургуулийн бодлогын магистр, докторын сургалтын сургуулийн дэд захирлын албыг хашдаг байна.
     Энэ үеэр  “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ -аас сайн дурын ажилд оролцсон оюутнуудад сертификат гардуулав.
     Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, иргэд оршин суугаа хашаа, гудамж талбай, орчноо өөрсдөө тохижуулж, гэрэл гэгээтэй, ногоон байгууламжтай илүү тохилог орчинд амьдрах боломжийг үлгэрлэн харуулж байгаа “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ -ын хамт олонд болон сайн дураараа ажилладаг иргэдэд ажлын амжилт хүсч, хамтран ажиллахад ямагт урамтай байдгаа илэрхийлж, цаашид ч дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
     Мөн  ийм сайхан санаачлага гарган, зорин ирж хамтран ажиллаж буй захирал, оюутан залуучуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг  ерөөв.  Тэрбээр “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын санаачлага, Дархан сумын 15 дугаар багийн Нисэхийн 2, 3 дугаар гудамжинд оршин суугч иргэд болон 15 дугаар багийн ИНХ, Засаг даргын хүсэлтийг үндэслэн, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Дархан сумын 15 дугаар багийн Нисэхийн 2, 3 дугаар гудамжийг БНСУ-ын Инчеоны Үндэсний Их Сургуулийн нэрэмжит болгосон тухай мэдээг дуулгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%