Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө

2019-07-09

Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:-5, Алтан гадас одонгоор:-39, Хөдөлмөрийн хүндэт медалиар-24 нийт 68 иргэд шагнагдсан байна.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан аймгийн төв Зуунмод сумын харъяат иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхболд, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Онцгой байдлын газрын дарга Н .Төмөрбаатар нар гардуулан өглөө.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГ”- ИЙН ОДОНГООР

1.Балдангийн Чойжамц                 -Аймгийн ЗДТГ-ын ахмад настан

2.Тамарагийн Болдбаатар           -Зуунмод сумын 5-р багийн иргэн

“АЛТАН ГАДАС ОДОН”-ООР

1.Отгоны Авирмэд                      -Зуунмод сумын “Түшигт богд хан” ХХК-ны оёдолчин

2. Шагдарсүрэнгийн Бямбаа       - Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны ахмад настан

3. Хоржилоогийн Билгүүн            - Угтаалцайдам сумын ахмад настан

4. Дагвадоржийн Ганхуяг             - Зуунмод сумын 6-р багийн иргэн

5. Нанзадын Ганболд                   - Бүрэн сум дахь Улсын нөөцийн нярав

6. ДандгайнЗамбага                     -Зуунмод сумын Дэгдээхэй цэцэрлэгийн эмч

7. Дамбын Мандахцэцэг                  - Зуунмод сумын 2-р багийн ахмад настан

8. Гэлэнхүүгийн Отгонхүү                - Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн инженер

9. Цэрэндоржийн Саранхүү             - Зуунмод сумын ахмад настан

10. Равжирын Сундуйжав                 - Зуунмод сумын 2-р багийн ахмад настан

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:-

1. Сүхийн Бямба                                - Зуунмод сумын 1-р багийн ахмад настан

2. Балганжавын Долгоржав               - Зуунмод сумын 2-р багийн иргэн

3. Чадраабалын Ичинноров               - Зуунмод сумын 2-р багийн иргэн

4. Лувсанхайдавын Мияасүрэн          - Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилагч

5. Алтангэрэлийн Баянжаргал           - Зуунмод сумын 1-р багийн иргэн тус тус 

шагнагдаж шагналаа гардан авлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%