Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨВРИЙН САЙХАН ХАНГАЙ НУТАГТ ТҮҮХИЙН ХУУДАС НЭГЭЭР НЭМЭГДЭЖ БАЙНА

2019-07-09

Монголын эртний уламжлалт баяр Эрийн гурван наадам эхэллээ. Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяраа Өвөрхангайчууд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

* Шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, сур мэргэн харваачид нь салхи зүсэн огторгуйд нумаа эвшээлгэж, чац аралт бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнд бяр тэнцэж, хур асгаран аялгуу эгшиглэн Өврийн сайхан хангай нутагт түүхийн хуудас нэгээр нэмэгдлээ.

* Баярын арга хэмжээ Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Улсын Бага хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөн, Есөн хөлт цагаан тугаа цэнгэлдэх хүрээлэнгийнхээ төв цэгт залж, Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын ерөөлийг бэлгэдсэнээр эхлэв.

* Арвайхээр цэргийн хүрээний цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын ёслолын жагсаал, аймгийн авъяаслаг уран бүтээлчдийн тоглолт, хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морьдын уралдаанаар наадам 2 дахь өдрөө үргэлжилж байна.

* Энэ жилийн баяр наадмын нээлтэнд зориулсан тусгай хөтөлбөрийг аймгийн ХДТ-ын найруулагч Э.Дашзэгвэ найруулсан бөгөөд 1921 оны Ардын Хувьсгаас өнөөг хүртэл он цагийн онцлогийг дуу, бүжгээр илэрхийлсэн нь наадамчдын талархалыг хүлээж байлаа.

*Нар, хур тэгширсэн сайхан өдрүүдээр Наадамчин олон маань сайхан наадаарай.