Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХОЧИМЫН ХОТЫН ТХҮ ДУК ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-07-10

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хочимин хотын Тхү Дүк дүүргийн Засаг дарга Данг Нгүен Тхань Минь тэргүүтэй  зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ зочид төлөөлөгчдөд хандан манай дүүрэгт хүрэлцэн ирж найрсаг хамтын ажиллагаа тогтоож ах дүү дүүрэг болж байгаад талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр  талууд цаашдын  хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Өнөөдөр Чингэлтэй дүүрэг, Бүгд Найрамдах Социалист Вьеатнам улсын Хочимин хотын Тхү Дүк дүүрэгтэй Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спортын, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%