Тулгар төрийн 2228 жил, Их Монгол
Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108
жил, Ардын хувьсгалын 98 жил, аймаг байгуулагдсаны 96 жилийн ойг тус тус
тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан тул ”Гавъяат
барилгачин”–цолоор: Ж.Нэргүй, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор: 11,
Алтангадас одонгоор: 49, Хөдөлмөрийн хүндэт медалиар: 27 иргэн шагнагдсаныг
Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, засаг даргын
орлогч Б.Болормаа нар гардуулан өглөө. Мөн ИТХ-ын Тэргүүлэгч, “Гурван тамир ХХК”-ны
захирал Ж.Нэргүйд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүндэтгэл үзүүллээ.